Дэлгэрэнгүй
📌Хүний биед агуулагдах уургийн 30 орчим хувийг коллаген эзэлдэг. Коллагеныг ерөнхийдөө арьсны бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг ч үнэндээ салст бүрхэвч, яс, шөрмөс, судас зэргийг бүрдүүлдэг бөгөөд арьсны бат бөх, уян зөөлөн толигор байдлыг хадгалах, ясыг бэхжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Эрүүл мэнд гоо сайханд онцгой нөлөөтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн юм.
📌Судалгаагаар арьсан дахь коллагений хэмжээ нь эмэгтэйчүүдэд 25 наснаас эхлэн багассаар 60 нас гэхэд бараг 50 хувиар буурдагийг тогтоосон байдаг. Энэ нь нас ахихын хэрээр бие дотор коллаген нийлэгжилт удааширдагтай холбоотой гэж үздэг. Иймд өдөр тутам зайлшгүй нөхөж авч байх шаардлага гарна.
📌Мэдээж хүнснээс (уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн, мах зэргээс) нөхөж авч болох ч өдөрт шаардлагатай хэмжээг авахын тулд их хэмжээний хүнс хэрэгтэй болно. Энэ нь эргээд калорийн илүүдэл болох талтай.
⭕️Иймд биед хурдан шимэгддэг бага молекулт, маш бага илчлэгтэй, элдэв үнэр амтгүй энэхүү коллаген бэлдмэлийг шингэн зүйлс(цай, йогурт, кофе) болон хоолондоо хольж хэрэглэн коллагенээ нөхөх нь ухаалаг сонголт юм.
⭕️Хэрэглэх заавар:
Өдөрт 6 гр (1 цайны халбага дүүрэн) ийг шингэн зүйл болон хоолондоо хольж хэрэглэнэ.
Шингэн зүйлд цэвэр ус, бүлээн ус, цай, кофе, йогуртанд холиж ууна.
⭕️Савлагаа:
180 гр, 30 хоногийн хэрэглээ





Сэтгэгдэл
There are no reviews yet.